Та энд дарж данс зузаатгах заавраа харна уу.
Таны зузаатгалын гүйлгээнд ямар нэгэн асуудал гарсан бол https://www.facebook.com/MGLFOREX/ хуудсаар болон 70177170 утасаар лавлан уу.
Та энд дарж зарлага гаргах заавраа авна уу.
Таны зарлагын гүйлгээнд ямар нэгэн асуудал гарсан бол https://www.facebook.com/MGLFOREX/ хуудсаар болон 70177170 утасаар лавлан уу.
MGL FOREX нь гуравдагч этгээдийн данс руу зарлагын гүйлгээ хийхгүй. Зарлага гаргахдаа өөрийн баталгаат и-мэйл буюу MGL FOREX-Д бүртгүүлсэн албан ёсны и-мэйл хаягаас дараах маягтын мэдээллийг бүрэн агуулсан зарлага гаргах хүсэлтийг илгээнэ.
Б.БАТ миний 123456789 тоот арилжааны данснаас 200 ам.долларыг төгрөгт хөрвүүлэн миний эзэмшдэг Хаан банкны 50 1234 5678 тоот төгрөгийн дансанд шилжүүлж өгнө үү.
Эхлээд та MT4 платформоо татаж авна.
<i class="fas fa-download fa-2x mgl-color mt-2"></i>
MetaTrader 4 desktop платформ энд дарж татаж авна уу./zip/<i class="fas fa-download fa-2x mgl-color mt-2"></i>
MetaTrader 4 (Macbook) платформ энд дарж татаж авна уу.1. Зүүн дээд булан дах “FILE” цэснээс “Open an Account” цэсийг сонгоно.
2. MGLForexFinancial-Real серверийг сонгоод Next товчийг дарна.
3.Existing trade account-ийг чагтлаад өөрийн дансны дугаар болон нууц үгээ оруулна.
Зузаатгал хийхэд анхны зузаатгал доод тал нь 50$, дээд хязгаар байхгүй.
Зарлага гаргахад дээд доод хэмжээ гэсэн хязгаар байхгүй.
Таны арилжааны данс ашиглагдаагүй удсан ч устахгүй.
Хэрвээ нууц үг Login дугаараа мэдэхгүй байгаа тохиолдолд account@mglforex.mn И-Мэйл хаяг руу хүсэлт явуулан мэдээллээ авах боломжтой.
И-Мэйл хаяг руу өөрийн бүртгэлтэй И-Мэйл хаягаасаа login дугаараа бичээд нууц үгээ мартсан учир шинэ нууц үг өгнө үү гэсэн хүсэлт илгээж шинэ нууц үг авна.
Жишээ:
Би харилцагч Бат байна өөрийн 213200000 login дугаартай арилжааны дансныхаа нууц үгийг мартсан тул шинэ нууц үг авах хүсэлтэй байна.
Анхааруулга:
Та зөвхөн өөрийн бүртгэлтэй И-Мэйл хаягнаасаа хүсэлт явуулна.
account@mglforex.mn И-Мэйл хаяг руу хүсэлт явуулан мэдээллээ авах боломжтой.
Та нууц үгээ гар утас болон компютерээс өөрчлөх боломжтой.
Хэрвээ компютерээс солих бол
1. Өөрийн дансан дээрээ MOUSE 2-товчийг даран нууц үг солих цэсийг сонгож.
2. Хуучин нууц үг болон шинээр солих нууц үгээ оруулна.
3. Change master password-ийг чагтлан арилжааны нууц үгээ солино.
Нэг харилцагч хэдэн ч арилжааны данстай байж болно.
Хэрвээ таны арилжаа Stop Loss Болон Take profit хүрээгүй байхад хаагдсан (Margin call болоогүй боловч арилжаа хаагдсан) бол дараах холбоосоор орж тайлбарыг үзнэ үү. https://www.facebook.com/MGLFOREX/videos/582691882508740/
Хөшүүргээ өөрчлөхдөө account@mglforex.mn И-Мэйл хаяг руу өөрийн login дугаараа бичээд хөшүүргээ хэд болгох гэж байгаа талаар хүсэлтээ явуулна.
Жишээ нь:
Сайн байна уу би харилцагч Бат байна миний 213200000 login дугаартай арилжааны дансны маань хөшүүрэг 1:100 байгааг 1:200 болгож өгнө үү.
Анхааруулга:
Манай компани дээд тал 1:500 хөшүүрэгтэй байгаа.
Margin call нь таны дансны мөнгө зах зээл дээр нээлттэй байгаа арилжаануудыг тогтвортой байлгахад хангалтгүй болсон үед нээсэн арилжаанууд автоматаар хаагдах үйл явц юм.
Манай компани-ийн Margin level 60% тай байдаг өөрөөр хэлбэл таны арилжааны дансны margin level 60% болох үед таны арилжаанууд хамгийн өндөр алдагдалтайгаасаа эхлэн хаагдах болно.
1. Өөрийн “account” дээрээ mouse-2 оо дарна.
2. “Change Investor (read only) password”-ыг чагтлаад дансныхаа үндсэн нууц үг болон үүсгэж буй хөрөнгө оруулагчын дансаа 2 удаа оруулна.
Бид харилцагчдынхаа аюулгүй байдлыг хамгаалах үүднээс даваа гарагийн чартыг 5 минутаар хойно эхлүүлдэг бөгөөд ханш дэлхийн дэлхийн зах зээлийн ханштай ижилхэн байдаг.
Спреад(Авах зарах ханшийн зөрүү)-ны тэлэлт нь зах зээл дээрх хэвийн үзэгдэл ба Монголын цагаар үүрээр буюу 05:00 цагийн үед Австралийн бирж нээгдэх үед болон зах зээл дээр томоохон мэдээ гарах үед тэлэлт ажиглагддаг