Pre-loader

EURUSD: БОДЛОГЫН ХҮҮГ НЭМЭГДҮҮЛЭХ НӨХЦӨЛИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАНА

Сонирхолтой түүх

ЭХНИЙ САЯ ДОЛЛАР ЯАГААД ХАМГИЙН ЧУХАЛ БАЙДАГ ВЭ?

Миний саятан найз саяхан өөрийнхөө хөрөнгийг 4 саяын зорилгодоо хүрсэн гэж хэлэв. Энэ бол түүнийг АНУ-ын хэмжээнд эхний 4%-д багтсаныг харуулж байгаа юм. Өнөөгийн ертөнцөд баялаг бүтээхэд улам бүр амар болж байгаа хэдий ч 1 сая доллар хийнэ гэдэг бол үнэхээр чадварлаг хөрөнгө оруулагчийн хийдэг зүйл юм. 

Гэхдээ эхний 1 сая бол хамгийн хэцүү нь байдаг. Саятан найзын амжилтын замналыг харах юм бол юу ч үгүйгээс нэг саяыг хийх хүртэл 15 жилийг зарцуулсан байдаг. 2 саятай болоход 5 жил, 3 саятай болоход 2 жил хэрэгтэй байсан бол 4 саятай болоход ердөө 20 сарыг зарцуулжээ.  2020 оноос 2021 оны 8-р сарыг дуусталх хугацааг харвал S&P 500 индекс 43.8% өсөлт үзүүлсэн нь түүнийг 3 саяыг 4.3 сая болгох хүч чадлыг агуулж байгаа юм. Түүнд мэдээж хөрөнгө оруулалтын шидэт томьёо байхгүй. Эсвэл зах зээлийн эсрэг явж чадах нууц арга хэрэгсэл ч байхгүй. Тэр ердөө уламжлалт аргаар халуухан зах зээлтэй хөл нийлүүлж чаджээ. Эхний 1 саяыг хийхийн тулд бүх хугацааны талаас ч илүүг зарцуулахын зэрэгцээ хадгаламжаа нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтаа оновчтой хийх ажлыг амжилттай гүйцэтгэж байсны үр дүн юм.

Хугацааны эхэнд мэдээж санхүүгийн олон асуудал зорилгоос минь ухраахаар нүүр тулж байдаг. Найзынхаа түүхийг сонсоод би өөрөөсөө “ эхний 1 саяыг олохын тулд яах ёстой вэ” гэж асуулаа. Эхний 1 саяыг олохын тулд 2 чухал хүчин зүйлээс ихээхэн хамаарах бололтой. 1-рт сар бүр хэр ихийг хадгалж чадах вэ. 2-рт хөрөнгө оруулалтын өгөөжөө хэд байлгаж чадах вэ. Энэ бүхний цаана хүүгийн хүүг тооцох буюу нийлмэл хүүгийн гайхамшиг оршиж байгаа. Тогтвортой найдвартай хадгаламж миний зорилгыг унагахгүйгээр тодорхой хугацаанд зорилгод хүргэх үндсэн үүрэгтэй бол  өндөр өгөөжтэй оновчтой хөрөнгө оруулалт хугацааг богиносгож  зорилгодоо илүү хурдан хүргэх далавч болох учиртай. Эхний нэг саяын дараа танд үзүүлэх санхүүгийн дарамтууд байхгүй болж илүү тайван, илүү чадварлаг хөрөнгө оруулагч болсноор дараа дараагийн сая доллар улам хурдан ирэх болно. Мэдээж эхний 1 саяд хүрэхэд маш хол, магадгүй тав арван жилээр сонсогдож байгаа ч тав арван жилийн өмнө та бас тэгж бодож байсан байж магадгүй. Тэгэхээр яг өнөөдөр эхлэх хэрэгтэй.

Эх сурвалж

https://www.fool.com/investing/2021/09/20

Бусадтай хуваалцах: