Pre-loader

EURUSD: БОДЛОГЫН ХҮҮГ НЭМЭГДҮҮЛЭХ НӨХЦӨЛИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАНА

Сонирхолтой түүх

ЮКИКО ИКЕБЭ БА FX BEAUTIES

ЮКИКО ИКЕБЭ БА FX BEAUTIES
Хэрэв та хатагтай Юкико Икебэгийн өргөөнд зочлох юм бол таныг уламжлалт кимонотойгоо угтах болно. Кимоно бол амжилттай трейдэрүүдийн хувьд гоц үзэгдэл юм. Тэрээр уламжлалыг дээдэлсэн гэр бүлд төржээ. Эцэг нь цайны ёслолын мастер, цэцэг заслал-икебана болон кимоног шүтэн бишрэгч юм. Хатагтай Юкико гэрлэснийхээ дараа чөлөөт цагаараа цэцэг заслын хичээл зааж байв. Түүний найз хувьцааны арилжаа хийдэг нэгэн өөрийнхөө квотод хүрсэн учраас нэрийг нь ашиглахыг хүсчээ. Найз нь богинохон хугацаанд ашиг олохыг хараад өөрөө хийж үзэхээр шийдсэн байна. Гэрийн ажил, цэцэг заслын хичээлээ дуусгаад зах зээлийн талаар судлах болов. Эхлээд хувьцааны зах зээлийг дараа нь түүхий эдийг сонирхож байсан боловч эцэст нь форекс арилжаа хийж эхэлжээ.



Японы уламжлалт гэр бүлийн ёсоор нөхөр нь цалингаа бүрэн бүтнээр нь түүнд “тушаадаг” байв. Өрхийн төсвөө гаргаад нөхөртөө халаасны мөнгө өгсний эцэст үлдсэнээр арилжаа хийж эхэлсэн түүхтэй. Энэ түүх 400 сая иенд хүрсэн юм. Түүний энэ амжилт Японд под одын хэмжээнд хүрч улмаар “кимонотой арилжаачид” гэх нийгмийн бүлгийн тод төлөөлөгч болжээ. Японд арилжаа хийх нь мөрийтэй тоглоомны нэг хэлбэр гэж үзэж байсны эсрэг тууштай тэмцэж өөрөө үлгэр дууриал болохыг хичээж байв. Тэрээр тодорхой нэр хүндтэй болсныхоо дараа валют арилжааны чиглэлээр сургалт явуулж эхэлсэн байна. Тэр өөрийн арилжааны клубыг байгуулж FX Beauties гэж нэрлэв. Түүний клуб Япон даяар хурдан алдаршсан олон шалтгаан байжээ. Үүний нэг нь нөхрөөсөө бүрэн хараат уламжлалт гэр бүлийн байдлаас татгалзагч эмэгтэйчүүд санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломж гэж харсантай холбоотой байв. Энэхүү FX Beauties клуб тэргүүтэй коминотой арилжаачид оргил цаг үедээ Японы жижиглэнгийн арилжааны (retail traders) 30%-ийг бүрдүүлэх хэмжээнд хүртэл цэцэглэн хөгжив. 2011 онд болсон газар хөдлөлтийн дараа эдийн засгийг тогтворжуулахад тэд тодорхой үүрэг гүйцэтгэжээ. Үүнийг ажигласан Засгийн газраас дэмжлэг үзүүлэхэд хүрч байлаа. Кимонотой трейдэрүүд гэр бүлийн амар тайван байдал, өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ арилжаандаа ашиг олох эсрэг тэсрэг ертөнцөд тэнцвэрээ олох хэрэгтэй болж байв.

Японд сайн чанарын кимоно тийм ч хямдхан биш. Гэхдээ Юкико бол гэр бүлийн уламжлалын дагуу хамгийн том кимоногийн цуглуулгатай хүн юм. Тэрээр энэ бүхнийгээ арилжааныхаа орлогоор бий болгосон байдаг нь түүнийг амжилттай трейдэр болохыг баталж байгаа бодит жишээ болох юм. Уламжлал ба шинэ санхүүгийн ертөнцийг хослуулж тэнцвэржүүлж өөрийн гэсэн гоо сайхны ертөнцийг бий болгох нь түүний зорилго учраас FX Beauties гэж клубээ нэрлэсэн хэрэг. Гэсэн хэдий ч Японд эмэгтэй трейдэрүүд үнэмлэхүй цөөнх хэвээр байна. Кимонотой трейдэрүүдийн амжилтыг олон улсын хэмжээнд үнэлж үздэг юм байна. Япон эмэгтэйчүүд гэрлэснийхээ дараа ажил хийдэггүй учраас маш их завтай байдаг, өрхийн төсвийг захиаран зарцуулах бүрэн эрхтэй байдаг болон мөнгөний менежмент сайтай, сэтгэл зүй илүү бат бэх тогтвортой байдаг нь амжилттай трейдэр болох үндэс нь байж болох юм гэж үздэг. Гэвч тэд үргэлж амжилттай байгаагүй нь мэдээж. Валютын зах зээл бол урьдчилан таамаглах аргагүй учраас санхүүгийн хямралын үед олон эмэгтэй трейдэр мөнгөө алдсан юм. Юкиког ч адал явдал тойрсонгүй. 2007 онд татварааас зайлсхийсэн хэргээр 34 сая иенээр торгуулжээ. Нөхцөл байдал хүнд байсан ч тэрээр өдгөө татвараа бахаралтайгаар төлдөг амжилттай трейдэр болжээ. Сүүлийн үед криптог ихээхэн сонирхох болсон ба дэлхий даяар аялж онлайн шавь нартайгаа биечлэн уулзаж заавар зөвлөгөө өгөхийн зэрэгцээ шавь нараасаа ч урам зориг авах болсон юм. Түүний шавь нартаа хэлдэг гол зөвлөгөө бол өөрчлөлтийг мэдэрч дагах тухай юм. Хэт уламжлалт орчинд өсөж одоо ч кимоногоо тайлаагүй түүнийг өөрчлөлтийн тухай ярихад гайхалтай санагдаж магадгүй ч түүний амжилт түүний зөв болохыг нотолно.

Бусадтай хуваалцах: