Ууж байхдаа арилжаа хийх нь мэдээж сайн санаа биш. Тэгвэл идэж байхдаа арилжаа хийх нь ч бас сайн санаа биш юм. Amplify Trading-ийн нэгэн трейдэр ажлынхаа ширээн дээр үдийн зоог барихаар шийджээ. Тэрээр тахианы махтай сэндвич захиалан авчруулсан юм. Сэндвичээ хазах үед том хэмжээтэй тахианы мах завсараас нь унахдаа хулганы зүүн товчийг дарж орхижээ. Ингээд Германы засгийн газрын бондын фьючерсээс 250 ширхэг “авагдаж” энэ нь 5000 еврогийн алдагдал болсон түүхтэй. Их үнэтэй үдийн зоог болсон тул ажлын ширээн дээр хоол идэх зэргийг хориглосон байна
Knight Capital гэж арилжааны компаний сонсож байсан уу? Тэд тийм ч удаан оршин тогтнож чадаагүй учраас сонсоогүй байж болох юм. 2012 оны зун болсон хөрөнгийн зах зээлийн тогтворгүй үед тус компани өөрийн бүтээсэн арилжааны програмыг туршиж байжээ. Гэвч програмын алдаанаас шалтгаалж орой дээр нь өндөр үнээр худалдан авч ёроолд нь хямд үнээр зарж эхэлснээр хоромхон зуур 440 сая ам.долларын алдагдал хүлээснээр хаалгаа барихад хүрсэн юм. Програмын алгоритмаа буруу бичсэн, бодит зах зээл дээр бодит данс дээр туршсан зэрэг олон алдааны нийлбэр 440 саяын үнэтэй байв.
Өнөөх Amplify Trading-ийн нэгэн трейдэр William de Lucy зөрүүд зангаараа зах зээлийг дийлнэ гэж бодсон юм. Эрсдэл хариуцсан менежер нь түүнийг арилжаагаа хаахыг шаардсан боловч сонсоогүй дүр үзүүлэн суусаар байжээ. Зүгээр л зөрүүд зан нь хөдөлсөн тул менежерийнхээ үгэнд орохыг хүссэнгүй. (Уг нь яг хаах гэж байсан юм) Гэвч зах зээл дийлж түүний арилжаа margin call болжээ. Ингээд эрсдлийн менежерийнхээ өрөөнд уруу царайлан очихоос өөр аргагүй болов. Тэрээр бүхнийг мэдэж байсан бөгөөд “сэтгэлээр уналаа гээд алдагдлаа нөхөх биш дээ” гэснээс өөр зүйл хэлсэнгүй. Дараагийн хэдэн долоо хоногийн туршид хамт ажиллагсад нь “сэтгэлээр уналаа гээд алдагдлаа нөхөх биш дээ” гэдэг үгийг нэг нэгээрээ ирж хэлсэн гэдэг.