Pre-loader

EURUSD: БОДЛОГЫН ХҮҮГ НЭМЭГДҮҮЛЭХ НӨХЦӨЛИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАНА

Сонирхолтой түүх

LEDA BRAGA-QUEEN OF THE QUANTS

2008 он санхүүгийн салбарт ерөнхийдөө таатай жил байсангүй. Lehman Brothers гэх хөрөнгө оруулалтын банк дампуурахдаа өргөн цар хүрээтэй банкны салбарын хямрал дэлхийн эдийн засгийн уналтыг дагуулав. Гэвч зарим хүмүүс эндээс ашигтай ажиллаж чадаж байсны нэг нь Leda Braga юм. Түүний удирдсан сан тухайн жилд 43% өгөөжтэй ажиллажээ. Тэрээр ажилтнуудаасаа нэг л зүйл гуйсан нь тухайн оны амралтаа хойшлуулж илүү цагаар, амралт баярын өдрүүдээр ч ажилдаа идэвхтэй байхыг хүссэн юм. Бүгд амралтаа мартаж ажлын ширээн дээр бэлэн сууж өөрсдийн баримталдаг BlueTrend-ийн үндсэн стартеги, дүрэм журмыг  чанд сахиж байв. Leda Braga-ийг их зүйл хийсэн ч гэж бодож болох ч үнэндээ хэвийн үеийнхээсээ ч бага хөдөлгөөнтэй байв. Өөрөөр хэлбэл тэр бараг юу хийсэнгүй. Тэр бүү хэл үндсэн стратегидаа ч өөрчлөлт оруулсангүй. Leda Braga нь алгоримтыг илүүд үздэг “Квантын хатан хаан” хочтой нэгэн юм. Imperial College London-д инженерийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан ч Jp Morgan-д деривативийн тоон шинжээчээр ажиллаж байв. Удалгүй BlueCrest-д нэгдэж BlueTrend-ийн ахлах болов. Түүний удирдсан сан нь зах зээл дээр илрүүлсэн чиг хандлагын дагуу арилжаа хийдэг автомат системийг боловсруулж ашиглаж байсан  ба энэхүү тренд дагах аргачлал нь тодорхой нөхцөлд амжилтанд хүрч байв. 2008 оны гоц амжилтын дараа 2013 онд 1.8 тэрбумын алдагдал хүлээж байсан нь тухай систем төгс болоогүйг харуулжээ. Гэвч үүнийг санхүүгийн хямралын дараа улс төрийн зүгээс зах зээлд хөндлөнгөөс оролцсоноос болж алдагдал хүлээсэн гэж зарим шинжээчид үздэг. Дэлхийн хамгийн супер компьютер ч зах зээлд юу болохыг урьдчилан таамаглаж үнэн зөв хэлж чадахгүй. Тэд зөвхөн хамгийн магадлал өндөртэй хувилбарыг л шалгаруулдаг. Гэвч Leda Braga өөрийн итгэл үнэмшил дээр бат зогсож “Гар аргаар хувьцааны сонголтыг хийснээс илүү дээр. Хөрөнгө оруулалтын бизнес бол мэдээллийн менежментийн бизнес юм. Тиймээс хамгийн сайн сонголтыг хийхэд хүнээс илүү байх болно” гэжээ. Тэрээр олон нэр хүндтэй эрэгтэй арилжаачдын дундаас цойлон гарахад нь алгоритм туслана гэж итгэдэг. Маш олон хувилбарыг тооцоолж өөрийн хөрөнгөд менежмент хийдэг алгоритм зохиох нь түүний эцсийн зорилго бөгөөд түүнийг байхгүй үед ч (магадгүй нас барлаа гэхэд) сан нь ашигтай ажилласаар байх боломжийг бий болгохыг хүсдэг. Тэрээр retail trading-ийг автоматаар хийх боломжийг хайх судалгааны компанийг 2017 онд хамтран үүсгэн байгуулжээ. Тэрээр “Таамаглах бүрдээ яг зөв байх эсэх нь чухал биш. Нийт хугацааны талаас илүүд нь зөв бай” гэх алдарт үгээ хэлсний дараа түүний нэр хүнд огцом өсөж хамгийн шилдэг эмэгтэй трейдэрүүдийн нэг болж 10 тэрбумыг удирдах болжээ. 2008 онд 43% өсгөлттэй алдаршиж байсан бол хамгийн тааруу жилийн өсөлт 11.8% байжээ.

Бусадтай хуваалцах: