Pre-loader

EURUSD: БОДЛОГЫН ХҮҮГ НЭМЭГДҮҮЛЭХ НӨХЦӨЛИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАНА

Сонирхолтой түүх

CITIC PACIFIC-ИЙН ГҮНЖ FRANCES YUNG

Citic Pacific 2008 онд 1.9 тэрбум хонгконг долларын алдагдал хүлээжээ. Зах зээл эргэх үед хэтэрхий том хэмжээгээр мөн зөвшөөрөлгүйгээр арилжаанд орсон нь margin call болох үндэс болсон байна. Хэдийгээр энэ нь энгийн нэг арилжааны бүтэлгүйтэл байсан боловч хэвлэлийнхэн зүгээр өнгөрөөж чадаагүй шалтгаан нь шууд хариуцагч нь Citic Pacific-ийн санхүүгийн тэргүүн байсан Frances Yung гэх бүсгүй юм. Түүний  эцэг Larry Yung нь тус компанийн удирдах зөвлөлийн дарга, Хятадын тэрбумтнуудын нэг байжээ. Larry Yung нь хурдан моринд сонирхолтой, Хятадын эрх баригчидтай дотно холбоотой байсан ба хүү Carl Yung нь мөн тус Citic Pacific-д том албан тушаалтай нэгэн байв. Larry Yung хүүхдүүдээ дэргэдээ туслахаар авч ажил амьдралын гарааг эхлүүлж багагүй зүйл зааж сургасан байна. Энэ мөч хүртэл гэр бүлээрээ амжилттай явж байлаа.

Frances Yung Австралийн уурхайг худалдаж авснаар үйл явдал өрнөж эхэлжээ. Зах зээлд гэнэтийн эргэлт бий болох үед австрали доллар уналт үзүүлж эхэлсний улмаас өөрийгөө эрсдлээс хамгаалахын тулд австрали доллар дээр hedge хийхэд хүрсэн байна. Гэвч австрали долларын ханш 0.9800-аас 0.7000 хүртэл унасан нь их хэмжээний алдагдал хүлээхээс өөр аргагүй байдал оруулжээ. Энэ мэдээлэл гарснаар Citic Pacific-ийн хувьцааны ханш 25% унав. Удалгүй Хонконгийн санхүүгийн зохицуулах хорооноос шалгалт оруулахад хүрчээ. Асуудал хэт том байсан болохоор Эдийн засгийн цагдаагаас оролцож төв оффист нэгжлгэ үзүлэг хийж битүүмжлэв. Ингээд 4500 хөрөнгө оруулагчийн 1.9 тэрбум хонгконг долларыг тавиад туусан хэрэг мандаж эхлэв. Frances Yung байцаалтын үеэр түүний хийсэн арилжаа нь компанийн хэмжээнд хүртэл нөлөөлнө гэж төсөөлөөгүй гэж мэдүүлсэн гэдэг. Ингээд 2009 онд Yung-ийн гэр бүл тус компаниас бараг “хөөгдөж” уг хэрэг намжсан байна. Citic Pacific-тай яаж учраа олсон нь тодорхойгүй ч  дахин бизнес хийж эхлээд байгаа юм. Тэд Yung’s Enterprise  гэх компанийг байгуулж үл хөдлөхийн зах зээлд ажиллаж эхэлжээ. Мөн Хонгконгийн морин уралдаанд идэвхтэй оролцох болсон байна. Тэдний нэр дээр байх морьд олон удаа уралдаанд түрүүлжээ.  Хэргийн эзэн Frances Yung тэр цагаас хойш бараг сураггүй болсон ба дахиж арилжаа хийгээгүй байх. Тэрээр байцаалт дээр хамгийн сүүлд хэлсэн үг нь “I HAVE NO IDEA” юм.

Бусадтай хуваалцах: