Pre-loader

EURUSD: БОДЛОГЫН ХҮҮГ НЭМЭГДҮҮЛЭХ НӨХЦӨЛИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАНА

Сонирхолтой түүх

НОЁН ЗЭС

 
Ноён Зэс гэх алдрыг хүртсэн эрхэм бол Японы арилжааны томоохон компани болох Sumitomo-д металлын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ясүо Хаманака (Yasuo Hamanaka) юм. Тэрээр 1980-аад оны үеэр зэсийн фьючерс болон опционы зах зээлд хууль бус хөрөнгө оруулалтын стратегийн ачаар Сүмитомо компанийг зэсийн хамгийн том арилжааны компани болгож чадсан юм. Ясүо Хаманака тухайн цаг үедээ дэлхийн зэсийн нийлүүлэлтийн 5%-ийг хянаж байсан учраас Ноён 5% гэх нэрийг бас авч байсан билээ. Тэрээр энэ нэрэндээ их л дуртай байсан нь газрын тосны салбарын “мангас” арилжаачин болох Calouste Gulbenkian мөн тийм хочтой байсантай холбоотой юм. Сүмитомо өөрийн гэсэн зэсийн уурхайгүй ч томоохон тоглогч болж чадсаны шалтгаан нь Ясүо Хаманака-гийн хууль бас стратеги гэж үзсэн учир түүнийг буруутгаж 7 жилийн ял оноожээ. Тухайн үеийн ханшаар 1.8-2.6 тэрбум ам.долларын алдагдал хүлээж Ясүо Хаманака-г хууль бус зүйл хийж байгаагүй гэж зүтгэсний хүчинд 150 сая ам.долларын торгууль төлж салсан байна.
Зэс нь хөрвөх чадвар муутай бүтээгдэхүүн учраас олон тооны фьючерсийн гэрээг гартаа оруулж улмаар 5%-д хүргэсэн нь зах зээлд хяналтаа тогтооход хангалттай хэмжээ байв. Богино хугацаагаар зах зээлд орж байгаа хөрөнгө оруулагчдыг хялбархан шахан гаргаж байсан ба түүний үйлдлийг хөрөнгө оруулагчид мэдэж байсан ч нотлон буруутгах боломж гарахгүй байв. Сүмитомо ч үүнийг нь ашиглан гүйлгээний шимтгэлээр ашгаа нэмэгдүүлэв. Зэсийн ханшийг зохиомлоор өндөрт удаан хугацаанд барьсан ч удалгүй мэдэгдэхүйц уналт орж ирснээр 1995 онд энэ бүхэн илчлэгдэж зах зээл хэн нэгний хүслээр биш өөрийнхөө горимоор ханшаа тогтоох боломжийг олж авлаа. 1996 онд түүний арга барилыг буруутгасан ба Лондонгийн металлын бирж дүрэм журмаа шинэчлэн гаргажээ.
Ясүо Хаманакагийн 10 жилийн хууль бус ноёрхлыг түүхэнд Сүмитомогийн хэрэг явдал гэж тэмдэглэн үлдэв. Хууль бус арилжаагаа нууцаар хөтөлж, нотлох баримт бичгүүдийг устгаж, ахлахууд дарга нартаа худал хэлж заримдаа гарын үсгийн хүртэл хуурамчаар үйлдэж байсан ч онцгой давуу талыг түүнд олгож байлаа. Гэвч үнэнд гүйцэгдэж ирэхийн цагт бүх цаг үеийн 13-рт орох хэмжээний алдагдал бүхий түүхийг бүтээхэд хүргэжээ.

Бусадтай хуваалцах: