Pre-loader

EURUSD: БОДЛОГЫН ХҮҮГ НЭМЭГДҮҮЛЭХ НӨХЦӨЛИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАНА

Сонирхолтой түүх

1%-Д БАГТАХЫН ТУЛД ЯМАР ОРЛОГОТОЙ БАЙХ ВЭ?

 
Дэлхийн эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа нь баяжих таатай боломжийг урьд өмнөхөөс илүүтэйгээр бий болгож байна. Баяжих улам л амархан болж байгаа ч баян гэх ойлголтыг мөнгөөр хэмжвэл улс орон, бүс нутагт өөр өөр байна.
Супер баячуудаар дүүрэн Монакогийн 1%-д орохын тулд 7.9 сая ам.долларын хөрөнгөөр босго дөнгөж давах юм. Швейцарь 5.1 сая ам.доллар, АНУ 4.4 сая ам.доллар, Сингапур Шинэ Зеланд Хонгконгт энэ босго 2.8 сая ам.доллар байна. Кени 20 000, Индонези Филиппин Энэтхэгийн 1%-д багтахын тулд 60 000 ам.доллар хэрэгтэй. 2020 оны байдлаар Хятадын 1%-д багтах босго өмнөх оныхоос 70% өсөж 850 000 ам.доллар хүрсэн нь хамгийн өндөр өсөлт байлаа.
Дэлхийн хэмжээнд 1%-д багтахын тулд жилийн цэвэр ашиг 823 000 ам.доллар байх ёстой бол 0.1%-д багтахын тулд 3.2 сая ам.долларын цэвэр ашиг хийдэг байх хэрэгтэй. 5%-д орох босго 342 000 ам.доллар, 10%-д орох босго 173 000 ам.доллар байна.
1979 оны судалгаар хүн амын 90% нь дэлхийн нийт орлогын 70% хүртэж байсан бол 2020 оны байдлаар 60% болж буурчээ.
Мөн 1979 оны байдлаар 1% нь дэлхийн нийт баялагийн 7.3% эзэмшиж байсан бол 2020 онд 13.8% болж өсчээ. 1%-ийн орлого жил бүр 119% өсдөг бол 0.1%-ийн орлого 389% өсөж байгаа бол 90%-ийн орлогор ердөө 28% өсдөг байна. Энэ судалгаагаар баячууд улам баяжиж ядуучууд улам ядуурч байгаа ба баян хоосны ялгаа улам их болж байгааг харуулжээ. 0.1%-ийн зардлыг задлан үзэхэд тохилог орон байр, боловсрол, хүүхдийн зардал хамгийн өндөр хувийг эзэлдэг юм байна.

Бусадтай хуваалцах: