Pre-loader

EURUSD: БОДЛОГЫН ХҮҮГ НЭМЭГДҮҮЛЭХ НӨХЦӨЛИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАНА

Сонирхолтой түүх

БҮДҮҮН ХУРУУНЫ АЛДАА

 

Fat finger буюу бүдүүн хурууны алдаа гэх хошин нэршил нь компьютерийн гар дээр товчлуур дарахдаа “бүдүүн хуруунаасаа” болж өөр товчийг дарах гэсэн утгатай юм. Ийм техник алдаа тэр бүр гардаггүй ч зарим нь түүхэнд үлдэх хэмжээний үр дагавар авчирч байжээ.

2010-аад оны үед газрын тосоор арилжаа хийдэг Steve Perkins тархиа амрааж гольф тоглохын зэрэгцээ бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэжээ. Орой нь гэртээ амарч байхдаа захиалга өгөхөөр шийдэж 7 сая баррель газрын тосны арилжааг эхлүүлсэн ч газрын тосны ханш тухайн үеийн геополитикийн нөхцөл байдлаас хамаарч огцом өсөлт үзүүлэх үе таарснаар компанидаа 7.3 сая ам.долларын алдагдал авчирчээ. Түүнийг ажлаас нь халж согтууруулах ундаанд донтохын эсрэг эмчилгээнд явуулж улмаар FSA хорооноос 5 жилийн хориг тавьсан байна.

2014 онд Хонда болон Номурагийн хувьцаа, Тоёотагийн 1.9 тэрбум хувьцаа буюу 57%-ийг зах зээлд гаргасан явдал болжээ. Үүнийг нэгэн бүдүүн хуруутай япон арилжаачин санамсаргүйгээр хийсэн бөгөөд аз болоход захиалга биелээгүй байна. Хэрэв биелэсэн бол Швейцарийн эдийн засгаас дутахааргүй буюу 711 тэрбум ам.долларын алдагдал үүсэж нэрээ мөнхлөх байв.

 

2014 онд Samsung Securities компань өөрийн ажилтнууддаа 2.8 тэрбум воноор үнэлэгдэх ногдол ашиг тараах гэж байгаа 2.8 тэрбум хувьцааг шилжүүлсэн нь байна. Зарим ажилтнууд нь хувьцааг авсан даруйдаа мөнгө болгож 10 сая вон авч байжээ. Уг хэргээс болж тус клмпанийн хувьцааны ханшг 10% унасан байна.Хувьцааны арилжааыг нэн даруй зогсоож арга хэмжээ аваагүй бол 100 тэрбумаар үнэлэгдэх байв.

Францад ажлын гараагаа дөнгөж эхэлсэн шинэхэн арилжаачин Harouna Traore Европын болон АНУ-ын индекс дээр арилжаа хийхдээ өөрийгөө бодит данс дээр биш демо данс дээр хийж байна гэж боджээ. Түүний арилжаа эхэндээ 1 сая еврогийн алдагдал хүрч байсан ч демо учраас санаа зовох зүйлгүй сууж байжээ. Удалгүй арилжаа нь ашигтайгаар эргэж 10 саяын ашиг олох үед удирдлага нь анзаарснаар бүр юм эхэлжээ. Дөнгөж ажилд ороод юмхум сонирхон дарж үзэж байсан түүний хувьд энэ 10 саяын ашиг гэрээг нь цуцлах үндэслэл болсон байна. Гэвч Harouna Traore өөрийн хийсэн ашгаас хувь авах ёстой гэж үзэн шүүхдэж яваа юм байна.

2010 оны 5-р сарын 6 өдөр АНУ-ын хөрөнгө зах зээлд гарсан огцом уналт, 2016 онд гарсан GBP-ийн 6% уналт, 2015 онд Deutsche bank арилжааны сан руу андуурч 6 тэрбумыг шилжүүлсэн явдал зэрэг олон бүдүүн хурууны хэрэг түүхэнд үлдсэн байдаг байна

Бусадтай хуваалцах: