Pre-loader

EURUSD: БОДЛОГЫН ХҮҮГ НЭМЭГДҮҮЛЭХ НӨХЦӨЛИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАНА

Сонирхолтой түүх

МИНИЙ АРИЛЖААЧНЫ АМЬДРАЛ (SAMUEL LEACH)

Арилжаачин, бизнесмен Samuel Leach өөрийн ажлын гараагаа нэгэн хувийн банкнаас эхэлсэн юм. Тэрээр арилжааны амтанд орж амжилттай бие даасан бүтэн цагийн трейдэр болж чаджээ. Удалгүй өөрийн арга барил туршлагыг бусадтай хуваалцах үүднээс хичээл заах болсон байна. Одоо шавь нараасаа бүрдүүлсэн 70 хүнтэй багтай болсон ба Youtube сувагт ч live  арилжаагаараа нэр хүндтэй нэгэн болжээ.

 

 

 

https://www.youtube.com/@SamuelLeach

 

Би долоо хоногийн 3-4 өдөрт нь арилжаа хийдэг. Үлдсэн хугацааг бусад бизнестээ зориулна. Бямба, ням гарагт ажлаас бүрмөсөн хөндийрч гэр бүлдээ цаг гаргана. Би одоо 10-15 жил арилжаа хийнэ гэж төлөвлөсөн. Үүнээс хойш тэтгэвэрт гарах бодолтой байна. Би 18 настайгаасаа арилжаа хийж эхэлсэн ч  22 хүртлээ төдийлөн амжилттай байгаагүй. Одоо би 28 настай. Би 33 хүртлээ арилжаа хийгээд түүнээс цааш ажил хийх шаардлагагүй болно гэж бодож байна.  Одоо надад 3 хаус байгаа. Тэтгэвэрт гарсны дараа буюу 33 наснаас хойш үл хөдлөхийн салбарт ажиллана гэж бодож байна. Дэлгэцийн өмнө биш гадаа агаарт ажиллахыг илүүд үзэж байна.

 

 

Өглөөний 5 цаг:

 

Өглөө эртхэн 5 цагт босоод нохойгоо салхилууж тоглоно. Ажилдаа явах зуураа өглөөний цай болгож банан иднэ.

Өглөөний 6 цаг:

Оффистоо орж ирээд кофе аягалж аваад хувьцааны ханшийн төлөв байдлыг ажиглана. Би хувьцааг дундаас урт хугацаанд заримдаа 2-6 долоо хоногоор храна. Лондон нээгдэхээс өмнө хөрөнгө оруулалт хийж болохоор зүйлийг олохыг хичээдэг.

Өглөөний 8 цаг:

Зах зээл нээгдэхийн өмнөх ажиллагаа явагдана. Зах зээл нээгдэхээс өмнө төлөв байдлыг сайтар судалж шинжилснээр зах зээл нээгдмэгц худалдан авах буюу одоо байгаа арилжаагаа хаах шийдвэрийг гаргана.

Өглөөний 8:30 цаг

Зах зээл нээгдмэгц хийвэл зохистой арилжаагаа хийнэ. Нэгэнт хийсэн хувьцааны арилжааг би орой болтол дахиж хардаггүй. Дараа нь форексийн зах зээлийг сонирхоно. Би форексийг бага хугацаанд хийдэг. 10-15 минут барихаар эсвэл сайндаа 6-8 цаг барихаар арилжаа хийдэг. Би Холбооны нөөцийн банк, Английн төв банк, Европын төв банк зэрэг гол мэдээнүүдийг анхаарч ажилладаг. Мөн дараагийн хэдэн өдрийн маркет сентиментийг ажиглана.  Арилжаа хийж байхдаа мэдээг сайн харж байх ёстой.

 

12 цаг:

Өдрийн хоолыг өрөөндөө хүргүүлж иднэ. Ихэвчлэн  Pret A Manger зэрэг эрүүл хүнс нийлүүлдэг газрыг сонгодог.  Тахианы ороомог, сандвич, манго жимс, ус бол миний өдрийн хоол. Зах зээлээс нүд салгаж болдоггүй тул ажлынхаа ширээн дээр 10-15 минутын дотор хоолоо иднэ. Заримдаа зах зээл хөдөлгөөн багатай байвал Xbox тоглож цагийг өнгөрөөнө. Гэхдээ дэлгэц дээр зах зээлийн төлөв байдлыг байнга ажигласан хэвээр байна. Дараа нь  арилжаандаа дахин төвлөрч эхэлнэ. Учир нь Нью-Йорк нээгдэх гэж байгаа. Америкийн зах зээл нээгдсэнээр зах зээлд томоохон хөдөлгөөн гарах хандлагатай байдаг. Тиймээс зах зээл ам.доллар чангарах эсвэл сулрах сонирхолтой байгаа эсэхийг тогтоох хэрэгтэй.

16:30

Эргээд хувьцааны зах зээл рүүгээ анхаарлаа хандуулна. Хэрэв хаах ёстой зүйл байвал хаах хэрэгтэй. Мөн форекс арилжааг дуусгавар болно. Ажил дуусаж ашиг хийсэн бол хөдөлгөөний дутагдлаас сэргийлж gym явна.

19:30

Эргээд оффистоо ирж уулзалт хурал хийнэ. Мөн Америкийн зах зээл ямар байдалтай үргэлжилж байгааг ажиглана.  

22:00

Гэрээ харьж оройн хоолоо иднэ. Миний найз бүсгүй мэргэжлийн тогооч учир маш эрүүл хөнгөн хоолыг бэлтгэж тавьсан байдаг. Бид хамтдаа үдшийг нэн таатай өнгөрүүлнэ.

23:45

Нохойгоо дахин салхилууд орондоо орно. Ажлын өдрүүд иймэрхүү өнгөрдөг бол амралтын өдөр нойроо нөхөж 11:00 хүртэл унтаж авахыг бодно. Хагас бүтэн сайнд дэлгэцнээс хол байхыг хичээдэг. Зөвхөн ням гарагийн орой л онцгой зүйл болж байгаа эсэхийг 10 минутад нягталж харна.

 

Бусадтай хуваалцах: