Та амьдралын чанараа материаллаг талаас нь өндөр байлгах, хүссэн зүйлээ хийх чадамжтай байхыг хүсэж буй нь гарцаагүй. Гэхдээ ийм нөхцөл зөвхөн хангалттай хөрөнгөтэй санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн тохиолдолд бий болно. Санхүүгийн эрх чөлөө авчрах боломжтой урт хугацааны аргуудын нэг нь хөрөнгө оруулалт. Аль болох эрт хөрөнгө оруулалт хийж эхлэх нь танд улам эрт санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломжийг бий болгоно. Оюутан байхдаа хөрөнгө оруулалт хийж эхлэх 5 шалтгаан бий.
Нэгдүгээрт яг одоо бол хөрөнгө оруулалт хийж эхлэх тохиромжтой цаг юм. Хэдхэн жилийн өмнө стартап компаниудын талаар ямар ч ойлголтгүй байсан бол одоо тэдний хувьцаа сайн үнэлгээтэй байна. Хөрөнгийн зах зээл ч өгөөжтэй байна. Чадамжтай хүнд эсвэл чадварлаг хамт олонд судалгаа шинжилгээний ажлыг даатаж болно. Гэхдээ энэ хугацааг ашиглаж өөртөө хөрөнгө оруулалтын боловсролыг олж ав.
Хоёрдугаарт цаг хугацаа таны талд байна. Хүн оюутан болсноос хойш идэвхтэй ажиллаж чадах дундаж хугацаа 40 орчим жил байдаг. Энэ бол боломжийн урт хугацаа. Та тэтгэвэртээ яг хэзээ гарах вэ гэдгийг таны хөрөнгө оруулалтын өгөөж хөрөнгө оруулсан хугацаа хэлж өгдөг. Олон хүн наснаас эрт буюу дөнгөж дөч гараад хангалттай хөрөнгөтэй болж тааваараа амьдрах боломжийг олж авдаг.
Гуравдугаарт Алберт Эйнштейний хэлснээр ертөнцийн 8 дахь гайхамшиг бол нийлмэл өгөөж буюу өгөөжөөс өгөөж хүртэх аргачлал юм. Нийлмэл өгөөжийн гайхамшиг бол хугацаа урт байх тусам ач холбогдол өндөртэй байдаг.
Дөрөвдүгээрт ирээдүйгээ хянах боломжийг олгодог. Хувьцаанд хөрөнгө оруулалт хийх нь таныг ирээдүйдээ итгэлтэй болгоно. Танд өндөр өсөлттэй компани таарч таамаглаж байснаас өндөр өгөөж өгвөл сайн л хэрэг. Зарим нь ашиггүй байж болно. Тиймээс хувьцааны сагс бүрдүүлэх, эрсдлийг төрөлжүүлэх зэргээр та өөрийн хөрөнгө оруулалтыг аюулгүй байлгах боломжтой.
Тавдугаарт та энэ бүхэнд үл итгэж хөрөнгө оруулалт хийлгүй өнгөрлөө гэхэд 10-20 жилийн дараа харамсаж магадгүй юм шүү. Тэр үед өнөөдөр эхлээгүйдээ харамсахгүйн тулд боломжит бага дүнгээр ч хамаагүй яг одоо хөрөнгө оруулалт хийгээрэй. Дараа нь харамсахгүйн тулд гэсэн ганц шалтгаанаар хөрөнгө оруулалтыг багаар ч гэсэн хийгээд үз. Өгөөжийг нь олон жилийн дараа хүртэнэ шүү